Wednesday, March 16, 2016

Дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит "Монгол цэрэг 2016" тэмцээн

2016 оны 3-р сарын 12, 13-ны өдрүүдэд Монголын Практик Буудлагын Холбоо, Зэвсэгт Хүчний 084-р анги жил бүр хамтран зохион байгуулдаг Дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит "Монгол цэрэг 2016" уламжлалт тэмцээн 3 дахь жилээ амжилттай явагдаж өндөрлөлөө. Тус тэмцээн нь тусгай албадын дунд зохион байгуулагддаг бөгөөд тэмцээнд нийт 8 байгууллагын 40 гаруй тамирчин оролцлоо. Энэ удаагийн тэмцээнд МПБХ-ны гишүүд тамирчид оролцож, тэмцээний дүнг тусгай албад болон МПБХ-ны гишүүд гэсэн 2 ангиллаар шалгаруулсан юм.